2011年8月11日木曜日

мэдээ

2011 оны 8 сарын 2-ний өдөр  JICA-гийн шугамаар нийт15 Япон хүмүүс  НСЭ сангийн үйл ажиллагаатай танилцахаар  Эх хүүхдийн гэрт зочилж ирэв.

 Тэд НСЭ сангийн ээжүүдийн гар урлалын бүтээгдэхүүн хийх үйл явц болон хийсэн бүгээгдэхүүнтэй нь танилцав.

Мөн Эх хүүхдийн гэрийн номын санд хүүхдүүдэд оригами  зааж өгөв.Хүүхдүүд 2 цагийн турш  Япончуудтай хамт цагийг  хөгжилтэй өнгөрөөв.
НСЭ сан нь 2010 онд ойролцоогоор 22,500,000 төгрөгний гар урлалын бүтээгдэхүүн  хийж борлуулсан. Одоогоор эсгий углааш 800 ,ороолт 25 , ”Таван хошуу мал”сувинер 500 ширхэг барааны  захиалга аван ажиллаж байна.


0 件のコメント:

コメントを投稿