Сургалтанд хамрагдаж байгаа ээжүүдийн маань хамгийн түрүүнд сурах зүйл бол ноосоор эсгий хийх түүгээрээ бүтээгдэхүүн болгож бэлэг дурсгалын болон ахуйн хэрэглээний зүйлүүд хийж сурах юм. Мөн төрөл бүрийн оёдлоор оёж сурахаас гадна хос зүү, дэгээ зүү, 5н зүүгээр хэрэгцээндээ ороолт, малгай, бээлий, оймс, цамц зэргийг өөрийн хүссэн загвараар нэхэж сурна. Манай сургалтанд хамрагдаж суралцаж төгсөөд одоо бие дааж бизнес эрхэлж буй ээжүүд олноос гадна "Нинжин сэтгэлт эхчүүд" сандаа захиалгийн ажил хийж тогтмол орлогтой болсон ээжүүд олон байдаг.
2011年1月25日火曜日
2011年1月13日木曜日
Сургалт
"Нинжин сэтгэлт эхчүүд" сан маань эсгий урлалын сургалтыг үнэ төлбөргүй явуулж сайн суралцсан ээжүүдийгээ захиалгын ажилд оруулж өөрийн гэсэн орлогтой болгохыг зорьж ажилдаг. Манай санг дэмжиж ажилдаг Японы байгууллага болох WE21-ийн захиалгаар бүтээгдэхүүнээ хийж явуулахаас гадна дотооддоо "Улсын их дэлгүүр" "Мэри март"зэрэг томоохон дэлгүүрүүдтэй гэрээний дагуу борлуулалтаа хийж байна.
Манай бүтээлүүд
Манай бүтээлүүд
Ulgii 2-7-B. 22 khoroo, Bayanzurkh District, Ulaanbaatar, Mongolia.
C.P.O.Box 1002. UB. Mongolia. Phone: 99980481
e-mail: ninjinsetgel@gmail.com
http://ninjinsetgel.blogspot.com/ Mongolian HP
http://homepage2.nifty.com/asiakids/ Japanese HP
http://mongolianmothers.blogspot.com/ English HP
登録:
投稿 (Atom)