2011年8月12日金曜日

Цэцэг тарьцгаая.

Яг нэг жилийн өмнө НСЭ сан нь Сүхбаатарын  талбайд цэцэг таръя гээд холбогдох газрын хүний зөвшөөрөл авах гэсэн  боловч  Солонгос  улсын нэгэн компани цэцэг тарихаар болсон гэсэн хариу хүлээж авсан билээ.Гэтэл энэ зун ямарч цэцэг тариагүй байлаа.


Гадаадын олон орны олон жуулчид,төлөөлөгчид төдийгүй Монголчууд бид нар ч гэсэн цуглардаг хотын маань ганц төв  Сүхбаатарын  талбайд цэцэг таривал өнгө үзэмжтэй төдийгүй түүнийг харсан хүний сэтгэл санаа хичнээн сайхан байх билээ.



НСЭ сан нь ирэх жил Сүхбаатарын  талбайд  цэцэг тарихаар төлөвлөн тухайн холбогдох газрын зөвшөөрөл авахыг хүсэж байна.
Та бүхэн сэтгэлийн ханьдив өргөөрэй.
Цэцэг тарихад зарцуулагдах нийт мөнгөн дүн $10,000 болно.Та бүхэн  бидэнд туслалцаа үзүүлнэ гэдэгт найдаж байна.



2011年8月11日木曜日

мэдээ

2011 оны 8 сарын 2-ний өдөр  JICA-гийн шугамаар нийт15 Япон хүмүүс  НСЭ сангийн үйл ажиллагаатай танилцахаар  Эх хүүхдийн гэрт зочилж ирэв.

 Тэд НСЭ сангийн ээжүүдийн гар урлалын бүтээгдэхүүн хийх үйл явц болон хийсэн бүгээгдэхүүнтэй нь танилцав.

Мөн Эх хүүхдийн гэрийн номын санд хүүхдүүдэд оригами  зааж өгөв.Хүүхдүүд 2 цагийн турш  Япончуудтай хамт цагийг  хөгжилтэй өнгөрөөв.
НСЭ сан нь 2010 онд ойролцоогоор 22,500,000 төгрөгний гар урлалын бүтээгдэхүүн  хийж борлуулсан. Одоогоор эсгий углааш 800 ,ороолт 25 , ”Таван хошуу мал”сувинер 500 ширхэг барааны  захиалга аван ажиллаж байна.